

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
B. Badral
ГОЁ МЭДЭЭ

Тэрчлэн манай хойд хөршийн цорын ганц ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк Янган-Тау бол байгаль дэлхийн гайхамшгийг тээсэн онцгой газар юм. Башкортостаны уужим талд орших энэ нутагт газрын гүнээс халуун уур оргилон гарч, уулын бэлд манан татуулан бургилдаг нь ер бусын үзэгдэл билээ. Энэ бол эртний галт уулын идэвхжил, геотермаль процессын үр дүн бөгөөд орон нутгийн иргэдийн амьдрал, уламжлал, итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой.
Янган-Тау нь ОХУ-аас анх удаа Дэлхийн геопаркуудын сүлжээнд албан ёсоор бүртгэгдсэн газар бөгөөд энэхүү амжилтад хүрэхийн тулд эрдэмтэн судлаачид, нутгийн удирдлага, олон нийт хамтдаа 7 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн түүхтэй. Өнөөдөр Янган-Тау бол шинжлэх ухааны ололт амжилт, соёлын амьд өвийн нэгдлийг агуулснаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан бахдам жишээ болж чаджээ.