header
ulaanbaatar vector

    Бусад

      tiim-logo
      tiim-logo

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      Бидний тухай

      Холбоо барих

      Редакцийн ёс зүй

      Үйлчилгээний нөхцөл

      Сурталчилгаа байршуулах

      info@tiim.mn

      +976 8850-0750

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      banner-5
      banner-5

      E. Munkhdari

      02-23-2026 20 цагийн өмнө

      Улсын хэмжээнд хуванцар дахин боловсруулах 24 үйлдвэр ажиллаж байна

      image

      2024 оны байдлаар Монгол Улсад 188.6 мянган тонн хуванцар хог хаягдал үүссэн нь нийт хатуу хог хаягдлын 7.2 хувийг эзэлж байна. 

      Үүнээс 55.8 мянган тонн буюу 29.2 хувийг дахин боловсруулсан нь хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит боломж байгааг харуулж байна.  

      Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хуванцар дахин боловсруулах 24 үйлдвэр ажиллаж, Улаанбаатар хотод жилдээ 44,420 тонн хуванцар боловсруулах суурилагдсан хүчин чадал бүрджээ.

      Хог хаягдлыг ангилан ялгах, эргүүлэн татах тогтолцоог боловсронгуй болгож, технологийн шинэчлэл хийснээр булшлах хог хаягдлын хэмжээг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой.

      Иймд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд болгон ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратегийн чухал алхам юм.

      Үүний тулд хогоо ангилж,  нэг удаагийн хуванцраас татгалзан, хуванцрын хэрэглээг багасгах хэрэгтэй аж.

      Дахивар тушаах төвүүд:

      • "Ти Эм Эл Пластик" ХХК
      • Төвшин сайхан төв
      • "Хэв хашмал хуванцар" ХХК
      • "Эко цаас" ХХК
      • "Нью Метод" ХХК
      • "Электрокем Монгол" ХХК
      •  Хаягдал цаас боловсруулах үйлдвэр

      Эх сурвалж: БОУАӨЯ