header
ulaanbaatar vector

    Бусад

      tiim-logo
      tiim-logo

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      Бидний тухай

      Холбоо барих

      Редакцийн ёс зүй

      Үйлчилгээний нөхцөл

      Сурталчилгаа байршуулах

      info@tiim.mn

      +976 8850-0750

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      banner-5
      banner-5

      E. Munkhdari

      02-23-2026 20 цагийн өмнө

      Панч сармагчны хайртай зөөлөн тоглоомын эрэлт ихсэж, үнэ нь огцом өсжээ

      image

      Панч хэмээх нэртэй бяцхан сармагчны түүх олны хайрыг татаж, түүний хайртай зөөлөн тоглоомын борлуулалтын эрэлт ихсэн, үнэ нь нэмэгджээ. 

      Тодруулбал, IKEA брэндийн энэхүү зөөлөн тоглоом, амьтны хүрээлэнд байсан өнчин сармагчны "сайн найз" болсны дараа хүмүүс худалдан авч, үнэ нь 350 ам.доллар хүрч, зарим дэлгүүртээ дуусжээ.

      Энэ долоо хоногийн эхээр Панч хэмээх бяцхан сармагчин төрснийхөө дараахан эхдээ хаягдсаны ч зөөлөн тоглоомоо тэвэрч, үргэлж хамт дагуулж яван тайвширч буй нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

      Японы Ичикава хотын амьтны хүрээлэнд амьдардаг долоон сартай сармагчин эхийнхээ оронд зөөлөн орангутан тоглоомыг тэвэрч, хань болгож байсан юм. Тэрбээр эрхий хуруугаа хөхөн, тоглоомоо тэврэн унтаж,, мөн гараас нь хөтлөн хашаан дотроо явж буй нь бичлэгт үлджээ. Харин  асран хамгаалагчид нь түүнийг өөр нэг сармагчинтай дотносож, эцэст нь сүрэгтээ ээнэгшин дассан хэмээн мэдэгдсэн нь олныг баярлуулсан.

      Цахим орчинд олны анхаарлыг татсан энэ түүхийн дараа IKEA-гийн энэхүү зөөлөн тоглоомын эрэлт огцом өсжээ. IKEA компанийн зүгээс ч Панчид болон түүнийг асардаг Японы амьтны хүрээлэнд хэд хэдэн зөөлөн тоглоом хандивласан байна.

      Ичикава хотын захирагч Ко Танака болон IKEA Японы ерөнхийлөгч Петра Фэрэ нар яг л Панч шиг ганцаардсан амьтдад зориулан хандивласан тоглоомуудын өмнө хамтдаа зургаа татуулсан байна.

      Панчийг олон хүн хайрлаж, сошиал орчинд талархлын үгсээ илэрхийлэн, зарим нь  “тэр брэндийн гэрээ авах ёстой” хэмээн бичжээ. Мөн зарим нь түүнд хамгийн сайхан хоол, тоглоомын талбай, бүр сэнтий өг. Тэр бол сурталчилгааны хаан” гэжээ. 

      Эх сурвалж: The Sun