

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
E. Munkhdari
Мексикт эрэн сурвалжлагдаж байсан картелын толгойлогч мөргөлдөөний үеэр амь үрэгджээ

Мексикт эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийн жагсаалтын нэгдүгээрт байсан, хар тамхины бүлгийн толгойлогч Немесио Осегуэра Сервантес буюу “Эль Менчо” баривчлах ажиллагааны үеэр амиа алдсан гэж тус улсын Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.
Тодруулбал Jalisco New Generation (CJNG) бүлэглэлийн тэргүүнийг баривчлах ажиллагааны хүрээнд баривчилж, нийслэл хот руу хүргэж байсан аж.
Энэ үеэр түүний дэмжигчид босож, дэмжигчид болон цэргүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр Эль Менчо хүнд шархдаж, амиа алдсан байна.
Ажиллагааны үеэр картелын дөрвөн гишүүн мөн амиа алдаж, зэвсэгт хүчний гурван албан хаагч мөн шархаджээ. Ажиллагаанд АНУ-ын талаас тусалж, мэдээлэл өгсөн гэв. 
Картелын гишүүд найман мужид автомашин шатаах, зам хаах, зэвсэгт хүчнийхэн рүү халдах зэргээр эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум иргэдийг тайван байхыг уриалжээ.
Эль Менчог баривчилсан нь ерөнхийлөгч Шэйнбаумын хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг тэмцэлд томоохон ялалт болсон гэж тооцогдож байна.
Зарим шинжээчид энэ үйл явдал түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай харилцаагаа бэхжүүлэхэд ч нөлөөлж магадгүй гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: ВВС