

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
E. Munkhdari
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын хоккейн аваргуудад шагналыг нь гардууллаа

Өвлийн Олимпын XXV наадам энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж хоккейн тэмцээнээр өндөрлөлөө.
Олимпын наадмын хоккейн төрлийн аваргын алтан медалийн төлөө хүчирхэг АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1 ээр ялж 46 жилийн дараа аварга цолоо эргүүлэн авав.
Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардууллаа.
Сонирхуулахад АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны хоёрдугаар сарын 22-нд олимпын наадмын түүхэн хоёр дахь алтан медалиа хүртэж байсан бол 46 жилийн дараа буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-нд гурав дахь алтан медалиа хүртэж байна. 