header
ulaanbaatar vector

    Бусад

      tiim-logo
      tiim-logo

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      Бидний тухай

      Холбоо барих

      Редакцийн ёс зүй

      Үйлчилгээний нөхцөл

      Сурталчилгаа байршуулах

      info@tiim.mn

      +976 8850-0750

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      banner-5
      banner-5

      E. Munkhdari

      02-24-2026 20 цагийн өмнө

      Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар "Цахиур хагалах бөх"-ийн шагналаа авчээ

      image

      Монголын машинист хивсний ууган үйлдвэр "Улаанбаатар хивс" ХХК компани нь сар шинийн барилдааны үеэр уран сайхан барилдаан, хүч чадал, авхаалж самбаа, ур ухаанаа дайчлан амжилттай сайн барилдсан нэг бөхийг "Цахиур хагалах бөх"-өөр шалгаруулан, өөрийн бүтээгдэхүүний дээжээс гардуулж ирсэн уламжлалтай.

      Энэ жилийн сар шинийн барилдаанд дунд шөвөгт шалгарсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт уг шагналыг гардуулахаар болсноо зарласан билээ. Тэрбээр гурвын даваанд улсын начин Э.Мөнхжаргал, дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, тавын даваанд улсын харцага Б.Зоригтбаатар нарыг дараалан өвдөг шороодуулж, зургаагийн даваанд улсын аварга О.Хангайд унасан юм.

      Сонирхуулахад 2003 онд анх энэ шагналыг тухайн үед улсын заан цолтой байсан И.Доржсамбууд гардуулж байв.

      Түүнээс хойш

      • 2003 онд: И.Доржсамбуу (улсын заан)
      • 2004 онд: Т.Амартүвшин (цэргийн заан)
      • 2005 онд: Д.Батбаяр (улсын начин)
      • 2006 онд: Б.Соронзонболд (аймгийн арслан)
      • 2007 онд: Н.Ганбаатар (аймгийн хурц арслан)
      • 2008 онд: Ш.Жаргалсайхан (аймгийн арслан)
      • 2009 онд: Ц.Содномдорж (аймгийн хурц арслан)
      • 2010 онд: Ч.Санжаадамба (цэргийн арслан)
      • 2011 онд: Ж.Чулуунбат (аймгийн арслан)
      • 2012 онд: П.Бүрэнтөгс (аймгийн арслан)
      • 2013 онд: Н.Батсуурь (аймгийн арслан)
      • 2014 онд: О.Хангай (аймгийн арслан)
      • 2015 онд: Ш.Мөнгөнбаатар (аймгийн хурц арслан)
      • 2016 онд: Н.Жаргалбаяр (аймгийн хурц арслан)
      • 2017 онд: Ш.Пүрэвгарьд (аймгийн арслан)
      • 2018 онд: Б.Даваа-Очир (аймгийн арслан)
      • 2019 онд: Х.Цогтгэрэл (аймгийн арслан)
      • 2021 онд: Э.Мөнхжаргал 
      • 2022 онд: Я.Бумбаяр (аймгийн арслан)
      • 2023 онд: Д.Ням-Очир (аймгийн арслан)
      • 2024 онд: Д.Алтанцорж (аймгийн хурц арслан)  
      • 2025 онд: Н.Амгаланбаатар (аймгийн хурц арслан) нар авчээ.