

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
E. Munkhdari
"Pizza hut хямдрал зарласан байна" гэх зар түгээж долоон иргэнийг ₮32.2 саяар залилсан хэргийг АНХААРУУЛАВ

"Pizza hut хямдрал зарласан байна" гэх нэрийдлээр нэг хоногийн хугацаанд долоон иргэн 32 сая төгрөг залилуулсан хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.
Тодруулбал өчигдөр цагдаагийн байгууллагад Pizza hut сүлжээ рестораны нэрийг ашиглаж, залилан үйлдсэн 32 сая 230 мянган төгрөгийн хохиролтой долоон гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Залилан мэхлэх гэмт хэргийг хэрхэн үйлдэж байна вэ?
Pizza hut сүлжээ рестораны нэрийг ашиглаад “Манайх хямдрал зарлалаа. Та доорх линк дээр дарж ороод захиалга хийгээрэй” хэмээн итгүүлж, иргэдийн банкны хувийн мэдээллийг авч байна.
Улмаар залилагч этгээд иргэдийн банкны аппликэйшн рүү өөр төхөөрөмжөөс нэвтэрч ороод мөнгийг нь өөрийн данс руу шилжүүлж авчээ.
Залилагч нарын ашиглаж байгаа цахим сайт нь Pizza.buy.mn гэх нэршилтэй хаяг байна. Иймд томоохон сүлжээ ресторануудын нэрийг ашиглаад “Манайх хямдрал зарласан байна” гэсэн хаяг нэртэй линк байвал дарж орохгүй байхыг анхааруулав.
Санамсаргүй дарж орсон нөхцөлд линк дээр байгаа дансны хувийн мэдээллийг бөглөж болохгүйг онцгойлон анхааруулж байна. Үүнийг бөглөснөөр интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг алдах эрсдэлтэйг санууллаа.