header
ulaanbaatar vector

    Бусад

      tiim-logo
      tiim-logo

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      Бидний тухай

      Холбоо барих

      Редакцийн ёс зүй

      Үйлчилгээний нөхцөл

      Сурталчилгаа байршуулах

      info@tiim.mn

      +976 8850-0750

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      banner-5
      banner-5

      E. Munkhdari

      02-24-2026 19 цагийн өмнө

      "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан дахин зодооны хэрэгт холбогдлоо.

      image

      Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогдсон гэх мэдээлэл гарлаа.
      Энэ сарын 15-ны өглөө Сүхбаатар дүүрэг-ийн 3-р хороонд болсон зодоонд 3–4 хүн оролцсон бөгөөд тэдний дунд Б.Амарсайхан байсан гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагаас түүнийг тухайн газар байсан нь тогтоогдсон ч зодоонд оролцсон эсэхийг шалгаж байна гэж мэдэгдсэн.
      Хохирогчийн аавын зүгээс хүү нь Б.Амарсайханы өдөөн турхирсан залууст зодуулсан гэж мэдэгдээд байна.
      Тэрбээр өмнө нь мөн зодооны хэрэгт холбогдож, шүүхээс 8 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах шийтгэл авч байсан юм.
      Хохирогч залуугийн аав Л.СҮМБАНД: Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд "Таван богд"-ын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн.
      Шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг бол надтай холбогдож мэдээлэл аваарай. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү.