

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
E. Munkhdari
Солонгосын визийг цахим хэлбэрт шилжүүлэх, паспортын лавлагааг үндэслэж виз олгох зэргийг судлахаа илэрхийлжээ

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалт Сөүл хотноо энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болов.
Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, солонгосын талыг БНСУ-ын Гадаад хэргийн яамны Консул, Аюулгүй байдлын газрын захирал Юн Жү Сөг нар тэргүүлж оролцов.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар харилцан адил байх зарчмын хүрээнд иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, солонгосын визийг цахим хэлбэрт шилжүүлэх, хүчин төгөлдөр визтэй иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд саатуулах, албадан буцааж байгааг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.
Түүнчлэн ойрын хугацаанд таваас дээш бүлэг жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлэх, уг зохицуулалт амжилттай хэрэгжих тохиолдолд цаашдын шат дараалсан арга хэмжээтэй уялдахыг тэмдэглэж, тус улсад монгол иргэдийн хууль бусаар оршин суугаа тоо буурч байгаа хэдий ч бусад орны дундаж 12 хувьтай харьцуулахад 2 дахин их буюу 24 хувь байгаа бөгөөд Тайланд, Хятад, Вьетнам Улсын дараагаар дөрөвдүгээрт бичигдэж, ялангуяа, эдгээрийн 68 хувийг аялал жуулчлалын визтэй иргэд эзэлж байна, визийн хууль бус зуучлал, брокерын үйл ажиллагаа болон хуурамч материал бүрдүүлж байгаад анхаарах, хариуцлагатай аялах, хоёр улсын холбогдох хууль, журмыг иргэдэд сурталчлах, тэдэнд мэдээлэл түгээх чухал болохыг онцоллоо.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яам