

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
E. Munkhdari
Зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрч, ан хийх гэж байсан дөрвөн иргэнийг илрүүлжээ

Хилчид өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хилийг зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хууль бус ан хийх гэж байсан дөрвөн иргэнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэжээ.
Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр мөн хугацаанд улсын хилд тулсан зургаан удаагийн тохиолдлоор нийт 11,216 малыг илрүүлэн тогтоож, ард иргэдэд учирч болох 11.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан байна.