header
ulaanbaatar vector

    Бусад

      tiim-logo
      tiim-logo

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      Бидний тухай

      Холбоо барих

      Редакцийн ёс зүй

      Үйлчилгээний нөхцөл

      Сурталчилгаа байршуулах

      info@tiim.mn

      +976 8850-0750

      © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

      banner-5
      banner-5

      E. Munkhdari

      02-24-2026 20 цагийн өмнө

      "Дүүжин тээврийн Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, системийг тохируулах ажил үргэлжилж байна"

      image

      Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьд хүрчээ.

      НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байгаа аж.

      Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж, Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгосон хэвээр байна.

      Харин нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелуудыг Франц улсаас авчирчээ.

      Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар Ла-Пас хотод дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурчээ.

      Яармагаас Хархорин зах хүртэл иргэдэд үйлчлэх дүүжин замын тээвэр төслийг Франц улсын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.