

Бусад
© 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан
E. Munkhdari
“The Mongolz” баг ESL Pro League Season 23-ийн Play-Off-д шалгарлаа

“The Mongolz” баг ESL Pro League Season 23 тэмцээний хэсгийн шатны дөрөв дэх тоглолтоо өнөөдөр “3DMAX” багтай хийлээ. Эхний зам болох Dust2 дээр “The Mongolz” баг 13:10 харьцаатайгаар хожсон байна. Хоёр дахь зам Ancient дээр “3DMAX” баг 13:4 харьцаатайгаар ялалт байгуулжээ. Тоглолтыг шийдэх Inferno зам дээр “The Mongolz” баг 13:10 харьцаатайгаар ялалт байгуулж, шигшээ шатанд шалгарлаа. Тоглолтод “The Mongolz” багийн Cobrazera хамгийн олон буюу 48 kill хийсэн бол 910 тоглогч 1.21 рэйтингтэй сайн үзүүлэлт үзүүлжээ. Мөн тэмцээнд оролцож буй “MOUZ” болон “Team Spirit” багууд гурван хожил байгуулж, шигшээ шатанд шалгарсан байна.