E. Ganbolor
Ж.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна.
Манай улс Оросын Холбооны Улс(ОХУ)-аас энгийн АИ-92 шатахууныг тогтворжуулсан үнээр худалдан авдаг бол дизелийн түлшийг Сингапурын биржийн үнийг үндэслэгдэг тул нэмэгдэх эрсдэл бодитоор нүүрлэсэн. Мөн өчигдөөр дизель түлш 1,000 төгрөгөөр нэмэх саналыг импортлогч аж ахуйн нэгжүүд илэрхийлсэн хэмээж буй.
Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас тодруулахад "Бид нөөц бүрдүүлсэн. Одоо байгаа нөөцдөө тулгуурлан эдийн засагт хэрхэн хүндрэл багатайгаар үнийг хөдөлгөх талаар тооцоолж байна. Одоогоор дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа. Нөхцөл байдлыг цаашид харах болно" гэлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад
- дизелийн түлшний 28 хоногийн хэрэглээ буюу 111,555 тонн
- АИ-92 шатахууны 41 хоногийн хэрэглээ буюу 87,147 тонн
- АИ-95 шатахууны 70 хоногийн хэрэглээ буюу 6,333 тоннын нөөц байна.
"Шатахуун гадаадын зах зээл хоёр дахин үнэ нь өссөн. Иймээс гадаад зах зээлийн өсөлтийн зөрүүг өнөөдөр байгаа хямд нөөцтэйгөө уялдуулан зохицуулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж байна. Өнөөдөр шатахууны үнийн зөвлөл хуралдана" гэж Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр мөн мэдэгдсэн.
Энэхүү мэдээ танд ямар санагдав?
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!


