header

Бусад

    undefined. undefinedundefined

    04-20-2026 2 цагийн өмнө
    ·Мэдэхэд илүүдэхгүй

    Мэдэхэд илүүдэхгүй: Багахангай-Хөшигтийн хөндийн төмөр зам ирэх намар ашиглалтад орно

    image

    Монгол инженерүүд хангайн бүсэд анх удаа төмөр замын бүтээн байгуулалт хийж, Багахангай–Хөшигтийн хөндий чиглэлийн 102 км замыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар зэхэж байна. Одоогоор төслийн үндсэн ажил 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар гүйцэтгэгч Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуун мэдээлжээ. Тэгвэл энэ төслийн талаар 5 баримтаас сонирхуулъя:  

    1. Багахангай–Хөшигтийн хөндийн төмөр зам төслийн гүйцэтгэгчээр “Монголын төмөр зам” амжилттай ажиллаж байна. Төсөл дотоодын 39 компанийн идэвх зүтгэлээр босож байгаа юм. 

     

    2.  Уг салбар төмөр зам нь Багахангай өртөөгөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумыг дайран, Хөшигтийн хөндий хүртэл нийт 102 км замтай байх аж. Үүнд 3 өртөө, 4 зөрлөг болон 2.5 км гүүртэй байхаар төлөвлөжээ. Мөн Улаанбаатар хотод Эмээлт өртөөтэй холбохоор шийдвэрлэсэн.  

     

     3. Төсөл хэрэгжсэнээр бий болох нэгэн давуу тал нь  өдөрт 3-4 цаг Улаанбаатар хот дотор галт тэрэг зорчдог байсныг 44 минут буурна гэж тооцоолсон байна.  

     

     4. Төсөл өнгөрсөн оны 1 дүгээр сард гарсан Засгийн газрын 21 дүгээр тогтоолоор хэрэгжиж эхэлсэн. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон ерөнхий сайд асан Л.Оюун-эрдэнэ төслийг идэвхтэй дэмжин, урагшлуулсан юм.  

     5. Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун мэдээлснээр төслийг ирэх 9 дүгээр сард бүрэн дуусгах зорилттой ажиллаж байна. Ийнхүү анхны галт тэргийг явуулан Засгийн газарт хүлээлгэж өгөх юм. Яг одоогийн байдлаар үндсэн бүтээн байгуулалт 94 орчим хувьтай байгаа аж.      

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан