header

Бусад

    undefined. undefinedundefined

    04-18-2026 12 цагийн өмнө
    ·Улс төр

    Евро-5-ыг тогтвортой нийлүүлнэ

    image
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын "Газпромнефть" компанийн захирал Александр Валерьевич Дюковтой уулзлаа. Уулзалтын үр дүнд цаашид манай улсад нийлүүлэх Евро-5 стандартын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлж, тогтвортой нийлүүлэх талаар харилцан тохиролцсон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлжээ.
     
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын Холбооны Улсад ажиллаж байгаа юм. Уг албан томилолтын хүрээнд талууд манай улс руу нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлт дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах талаар ярилцсан байна. Цаашлаад Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой дэлхийн зах зээл дээр бий болсон газрын тос, шатахууны үнийн өсөлтийн улмаас дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр санал солилцсон байна.
     

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан

    Евро-5-ыг тогтвортой нийлүүлнэ | Tiim.mn