header

Бусад

    undefined. undefinedundefined

    04-19-2026 15 цагийн өмнө
    ·Шинжлэх ухаан

    Гүйгч робот марафонд хүний дээд рекордыг эвдэв

    image

    2026 оны 4-р сарын 19-нд  Бээжин хотод болсон хагас марафоноор гүйгч робот хүнийг гүйцэж түрүүлэв. 

    Энэ нь роботууд анх удаа хүнийг илт давуу түрүүлсэн онцгой үйл явдал болоод байна. Цаашлаад Хятад улс хиймэл оюуны салбарт дэлхийг тэргүүлэхэд ойрхон байгааг илтгэж байгаа юм.

    • 21 км-ийн зайд болсон уг тэмцээнд 100 гаруй багийн бүтээсэн робот оролцож, зарим нь хүний удирдлагагүйгээр замаа туулав.

    • Хятадын Honor компанийн бүтээл тэмцээний ялагч  болсон аж. Уг робот 21 км-ийн зайг 50 минут 26 секундэд туулсан нь хүний хагас марафоны дэлхийн дээд амжилтаас даруй 6 минутаар хурдан үзүүлэлт байв.

    Хятадын засгийн газар 2015 онд роботикийн салбарыг аж үйлдвэрийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах тэргүүлэх 10 салбарын тоонд оруулсан. Үүнээс хойш Хятад улс хиймэл оюуны салбарт АНУ-тай өрсөлдсөн хэвээр байна.

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан