header

Бусад

    E. Ganbolor

    04-02-2026 7 цагийн өмнө
    ·Эдийн засаг

    “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

    image

    “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3-р сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

    Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, ХААН Банкны Сөүл оффисын 1-р давхар, ХААН театр

    Хурал болох өдөр, цаг: 2026 оны 4-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг (Танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс нэг цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)

    Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон цахим)

    Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 4-р сарын 2-ны өдөр

    ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    1. Танилцуулах асуудал:

    • “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
    • “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилсан тухай тайлан;
    • “ХААН Банк” ХК-ийн 2025 оны чанаргүй активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тайлан;
    • “ХААН Банк” ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлт;
    • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлангийн танилцуулга;
    • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсвийн танилцуулга;
    • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн тухай танилцуулга.

    2. Хэлэлцэн батлуулах асуудал:

    • “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
    • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсөв;
    • “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгон томилох.

    ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

    1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
    2. “ХААН Банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
    3. “ХААН Банк” ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлт;
    4. “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлангийн танилцуулга;
    5. “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны зардлын төсвийн танилцуулга;
    6. “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн тухай танилцуулга;
    7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
    8. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
    9. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.

    Хувьцаа эзэмшигч та 2026 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газруудын аль нэгэнд хандан, эсхүл ХААН Банкны албан ёсны www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

    • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
    • Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг;
    • Хурал зохион байгуулах комисс (утас 75153333-3221; цахим шуудан investor_relations@khanbank.com).

    Хуралд танхим болон цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан, эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхагт хүргүүлэх, мөн цахим хэлбэрээр ХААН Банкны албан ёсны www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан өгөх боломжтой. Саналын хуудсыг авах эцсийн хугацаа 2026 оны 4-р сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна.

    “ХААН Банк” ХК

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан