header

Бусад

    undefined. undefinedundefined

    04-08-2026 7 цагийн өмнө
    ·Танин мэдэхүй

    Хүүхэд авахаасаа илүүтэй өгч буйдаа жаргалтай байдаг

    image

    Хүн эхээсээ өгөх сэдэлтэй төрдөг үү?

    Хүмүүс бид хоолоо хувааж идэх, найздаа бэлэг өгөх, ойр дотны хүндээ донор болох гээд бусдад өгч, түүнээсээ сэтгэл ханамж амьдардаг.

    Тэгвэл хүний энэ чанар төрөлхийн мөн биш эсэхийг мэдэхийн тулд туршилт явуулжээ.

    “Developmental Science” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 1-3 насны хүүхэд бусдаас авахын оронд өөрт байгаагаа өгөхдөө илүү жаргалтай болж байгааг тогтоожээ. 

     

    Туршилтад балчир насны 134 хүүхдийг хамруулсан байна. Тэднийг чихэвч зүүгээд, нүдээ анисан том хүний өвөр дээр суулгаж, сармагчны чихмэлийг үзүүлэн, амттай юм идэх дуртай гэдгийг нь тайлбарлажээ.

    • Туршилтын явцад хүүхдүүд өөртөө амттан авахаас илүүтэй сармагчны чихмэлд амттан өгч байхдаа илүү жаргалтай байсан байна. Харин зөвхөн өөртөө амттан авч үлдэх үедээ хүүхдүүд сэтгэл хөдлөл үзүүлээгүй гэжээ.

    • Түүнчлэн хүүхэд бусад хүмүүсийн өглөгч үйлдлийг харангаа өөрөө ямар нэгэн юм өгвөл мөн адил жаргалтай байсан аж.

    Энэ нь зөвхөн Хойд Америкийн нэгэн хотод 134 хүүхдийн дунд хийсэн судалгаа бөгөөд дүгнэлт хийхэд харгалзах сул талууд байж болно гэдгийг анхааруулсан байв.

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан